Гончиг

Ариунболд

1990 онд МУИС-ын Нийгмийн Ухааны Факультет-н түүхийн ангид суралцаж төгссөн. Мөн үеэр ШУА-ийн Түүхийн Хүрээлэн дээр доктор Мөнхдалайн Ринчин багшийн удирдлага дор дипломын сэдвийн хүрээнд “Зүүний нугалааны монголын түүхэнд эзлэх байр суурь, түүхэн үнэлгээний асуудал” сэдвээр дипломын ажил хийж хамгаалсан. 1990 оноос БХЭШХ-нд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж буй. БХЭШХ-нд ажиллах хугацаандаа “Монгол Цэргийн Түүхэн Товчоон” хоёр ботийн нэгдүгээр ботийн “Манжийн ноёрхлын үеийн монгол цэрэг” 6-р бүлгийн зохиогчоор ажиллажээ. Эрдэм шинжилгээ, судалгаа, сурталчилгааны 100 гаруй өгүүлэл нийтлүүлж, 4 ном эмхэтгэж, хянан тохиолдуулсан байна. Дотоод болон гадаадад болсон үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд 23 илтгэл тавьсан. 2004 онд ОХУ-ын Москва хотын Улс Түмний Найрамдалын Их Сургуулийн дэлхийн түүхийн тэнхимд “Их - Засаг - как правовой и исторический памятник монголов XIII-XIV вв” сэдвээр доктор, профессор Юркевич Геннадий Александровичийн удирдлагын дор магистрын диссертаци бичиж хамгаалсан… 2009 онд нэгэн сэдэвт бүтээл “Амьдрал өөрөө түүх…” бэсрэг ном, эрдэм шинжилгээний хамтын бүтээл 2-ыг, хамтран эмхэтгэж хянан тохиолдуулсан номы 2-ыг гаргасан.

Та нэвтэрч орно уу!