Баянжаргал

Баттүшиг

Зохиогч Б.Баттүшиг ид шид, уран зөгнөлийн гайхамшигт ертөнцөөр уншигч таныг аялуулахаар “Дорнын нууц хот” нэртэй бэсрэг романы нэгдүгээр дэвтрийг хүргэж байна. 2009 онд бичигдсэн тус зохиол нь Хүн бүрийн шимтэн сонирхдог ид шид, гайхамшигт төсөөллийн тухай өгүүлдэг. Хэрэв та бүхэн алдарт Ж.К.Роуландын “Харри Поттер” зохиолыг уншиж, барууны ид шидийн ертөнцөөр аялж байсан бол энэ номоос Дорнын тэр дундаа Монголын ид шидийн нууцад нэвтрэх боломжтой болох нь ээ. “Хүүхэд байхад төсөөлөл, уран сэтгэмжийн ертөнц хүн бүрийн сэтгэлд бодитой оршдог. Насанд хүрсэн хойно ч тэр хийсвэрлэл нь мөрөөдөлтэй зэрэгцэн оршдог”

Та нэвтэрч орно уу!