Долгор

Батжаргал

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул Д.Батжаргал 1978 оноос шүлэг зохиол оролдон “Зуны шинэ жил”, “Цагаан нарны тууж”, “Хаан хуруу”, “Амьтдын хувцасны дэлгүүр”, “Шүхэр Дандий”, “Чулууны хэл”, “С+Н=247”, “Чоко-Пай”, “Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном I-III”, “Чулуун сахиустай баавгай”, “Шүүдэр намайг хараасай” зэрэг шүлэг, найраглал, тууж, өгүүллэг, үлгэрийн 30 гаруй номоо хүүхэд багачуудад зориулан хэвлүүлжээ. Шилдэг бүтээлүүд, хөдөлмөр зүтгэлээрээ МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Алтан өд”, “Алтан гадас”, /2006/, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” /2016/, АБТА, МУСТА зэрэг цол тэмдэг хүртсэн байна.

Та нэвтэрч орно уу!