Силбэрмэн

Мел

Мелвин Л.Силбэрмэн нь 1942 онд АНУ-ын Нью-Жерси мужид төрсөн. Мичиганы их сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр хүмүүс хоорондын харилцааны ухаан, идэвхтэй суралцахуй, зөвлөн чиглүүлэх арга зүйн чиглэлээр олны танил болсон юм. Доктор (Ph.D) М.Л.Силбэрмэн нь АНУ-ын Тэмпле их сургуулийн Насанд хүрэгчид, байгууллагын хөгжлийн профессороор ажиллаж байхдаа багшлахуйн чиглэлээр хоёр удаа хүндтэй шагнал хүртэж байжээ. Мөн Принстоны Идэвхтэй сургалтын төвийн захирлаар ажиллаж байхдаа сургалтын материал, семинарын гарын авлага, тус төвөөс хэвлэн нийтэлж буй бүтээлүүдэд мэргэжлийн шинжилгээ хийдэг байсан. Тэрээр гуч гаруй жилийн хөдөлмөрөө хүмүүсийг илүү ухаалаг болох, хурдтай сурах, үр дүнтэй хамтарч ажиллахад туслах арга техникүүдийг боловсруулахад зориулсан туршлагатай эрдэмтэн, сургах зүйч байсан. Түүний бүтээлүүдээс “Сургалтыг идэвхжүүлэх 101 арга” хэмээх ном нь АНУ-аас гадна Канад, Англи, Австрали, Сингапур, Франц, Өмнөд Африкийн БНУ зэрэг олон оронд хэвлэгдэж, олны хүртээл болсон байдаг. Зохиогч 2010 онд Принстонд таалал төгсжээ.

Та нэвтэрч орно уу!