Кадоно

Ээко

Зохиолч Кадоно Ээко 1935 оны 1 сарын 1-нд Япон улсын Токио хотод мэндэлсэн бөгөөд 200 гаруй ном зохиол туурвижээ. Түүний 1985 онд хэвлүүлсэн “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиол нь шилдэг шинэ бүтээлд олгодог IBBY (Залуусын номын олон улсын зөвлөл) -ийн нэр хүндийн жагсаалтад багтаж байв. Уг зохиолоос сэдэвлэн 1989 онд Studio Ghibli анимэшн бүтээснийг манай уншигчид андахгүй сайн мэдэх биз ээ. Тэрээр 2018 онд хүүхдийн номын зохиолчид олгодог хамгийн алдартай шагнал болох Ханс Кристиан Андерсаны нэрэмжит шагналын эзнээр тодорсон бөгөөд одоо Япон улсын Канагава мужид амьдарч байна.

Та нэвтэрч орно уу!