Дэмбэрэл

Өлзийбаатар

Нэрт түүхч, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт. "Монголчууд цахим түүх" сонсдог номын зохиогч. Архивын олон улсын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбарын удирдах зөвлөлийн гишүүн. Улаанбаатар хотод төрсөн. БОЛОВСРОЛ МУИС- ийн түүхийн ангийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. Түүхийн ухааны докторын зэргийг "МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛС" сэдвээр 1998 онд ШУА- ийн түүхийн хүрээлэнд хамгаалсан. АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ 1982 оноос Баянхонгор аймгийн Байдраг суманд түүхийн багшаар ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн . 1983 оноос улсын түүхийн төв архивт архивч, НАХЯ ны дээд сургуульд багш, НАХЯ ны тусгай архивт судлаач, улсын архивт эрдэм шинжилгээний ажилтан, улсын түүхийн төв архивын дарга, хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн зэрэг ажил эрхэлж байсан. 2000 оноос 2013 хүртэл засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга. 2013 оноос өдгөөг хүртэл "Монголчууд цахим түүх" сонсдог цуврал ном дээр ажиллаж байна. БҮТЭЭЛ "Шинэ цагийн товчоон&" 5 ангит түүхэн баримтат цуврал кино "Яагаад -1937" "Хүрээ гоёл" /С.Цацралтын хамт/ "ХХ зууны монголчууд" гэх мэт 10 шахам ном бичиж 60 гаруй түүхэн сэдэвт ном бүтээл редакторласан 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичсэн. ШАГНАЛ Төрийн соёрхол Алтангадас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ШУА- ийн Хубилай хааны нэрэмжит Америкийн Монголч эрдэмтэн Jack Weatherford сангийн нэрэмжит шагналуудтай.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд