Азгүй жаалуудын адармаатай түүхүүд - 1
ТЭРГҮҮН ДЭВТЭР - ЗОЛГҮЙ ЭХЛЭЛ Номд гурван өөр авьяас чадвартай эгч, дүү нар гарна. Хүүхдүүдийн эцэг, эх золгүйгээр амь насаа алдсанаар түүх эхлэх бөгөөд тэдний холын хамаатан болох нэгэн ах нь өргөж авахаар болдог. Гэвч тэр ах нь хорон санаатай, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд огт тохирохгүйн дээр хүүхдүүдийн өвлөж авсан асар их өв хөрөнгөд шунасан нэгэн байж таарна. Гурван өнчин хүүхэд авга ахынхаа ая талыг олохоос гадна, өөр хамаатныдаа үрчлэгдэх, өв хөрөнгийг нь булаах гэсэн төлөвлөгөөг нураах гээд олон шалгууртай тулгарна. Хүүхдийн сонирхлыг татахуйц үйл явдалтай, кино шиг хурдан өрнөлтэй. 2004 онд уг номоос сэдэвлэн Lemony Snicket's A Series of Unfortunate Events нэртэй кино бүтээгдэж гол дүрд Жим Керри, Эмили Браунин, Лиам Аикен жүжигчид тоглосон. Мөн Netflix компани 2017 онд уг номоос сэдэвлэн A series of Unfortunate Events нэртэй олон ангит кино бүтээж байжээ. Бүтээлийг уншсан: А.Даваасүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
8+
Хуудасны тоо:
166
ISBN:
978-9919-24-499-6
Нийтлэгдсэн:
2021-12-13
Зохиолч:
Лемони Сникет
Нийтлэгч:
З.Гандарь
Аудио номын урт:
2цаг 42минут
Аудио номын хэмжээ:
223.8 MB
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд