
Азгүй жаалуудын адармаатай түүхүүд - 2
ДЭД ДЭВТЭР - ХЭВЛЭЭР ЯВАГЧДЫН ТАНХИМ Хорон санаат авга ахынхаа савраас арайхийн мултарсан хүүхдүүд бас нэг авга ахынхаа асрамжид очно. Гэтэл тэр авга ах нь хорон санаат авга ахаас нь тэс өөр хүн буюу сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, өрөвч зөөлөн, хүүхэд өсгөхөд хамгаас тохиромжтой, сайн хүн байж таарна. Хүүхдүүд ч ингээд л аз жаргалтай сайхан амьдрах нь хэмээн бодож байтал гэрт нь хүсээгүй зочин ирж, удалгүй сайхан сэтгэлт авга ах нь нас барна. Хүүхдүүд өөрсдийн ур ухааныг ашиглан гэнэтийн зочны жинхэнэ дүр төрхийг илчилж, авга ахынхаа үхлийн нууцыг тайлж, өөрсдийгөө хорон санаатны гараас дахин аврах хэрэгтэй болдог. 2004 онд уг номоос сэдэвлэн Lemony Snicket's A Series of Unfortunate Events нэртэй кино бүтээгдэж гол дүрд Жим Керри, Эмили Браунин, Лиам Аикен жүжигчид тоглосон. Мөн Netflix компани 2017 онд уг номоос сэдэвлэн A series of Unfortunate Events нэртэй олон ангит кино бүтээж байжээ.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
8+
Хуудасны тоо:
198
ISBN:
978-9919-24-688-4
Нийтлэгдсэн:
2021-12-13
Зохиолч:
Лемони Сникет
Нийтлэгч:
З.Гандарь
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд