Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 2
“Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 2” буюу “Гэмт хэрэгтний өдрийн тэмдэглэл” Уг зохиол маань Пунсалмаа мөрдөгчийг ажилдаа эргэн орсноор эхлэх бөгөөд гэмт хэрэгтний ардаас цуцашгүй тэмцэх мөрдөгч бүсгүйн зориг хатуужил үнэнч байдал, шударга зан чанар болоод цагдаагийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийг магтан дуулсан нь зохиолын өвөрмөц шийдэл байж болох юм. /Оройн 22:00 цагт Чингэлтэй дүүрэгт орших нэгэн байранд эрэгтэй хүн амиа хорлосон байдалтай олджээ гэсэн дуудлагаар Пунсалмаа, Даваа хоёр хэргийн газар очив. 35 орчим насны залуу байх ба биерхүү барилддаг уу? гэмээр бие хаатай. Энэ байр нь түрээсийн байр гэх нь сонсогдоно. Тэгэхээр толгой хоргоддог л газар нь гэсэн үг юм. Пунсалмаа дөнгөж ороод л түүнийг амиа хорлоогүй гэдэн зөн совин нь дийлж байлаа. Ийш тийш харвал байр ихэд цэвэрхэн байх агаад ширээн дээр нэг шилтэй архи талдаа орчихсон байлаа. Харин орон дээр өнөөх залуу гартаа хутга барьсан байдалтай судсаа ханан нас барсан гэсэн зураглал үлдээх гэсэн юм шиг хэвтэж байв./ Уг хэрэг өмнөх бүлэгт гарсан хэрэгтэй холбогдох болов уу? аль эсвэл үгүй болов уу? Пунсалмаа мөрдөгчийнхөө эл бүлгээр амтархан аялаарай. Талархлаа. Хүндэтгэсэн : Хард Билгүүн Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
96
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-09-06
Зохиолч:
Хард Билгүүн
Нийтлэгч:
Ц.Билгүүн
Аудио номын урт:
3цаг 34минут
Аудио номын хэмжээ:
147.3 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд