Чингис хаан: Өнөөгийн Монгол Улс & Монголчууд

Чингис хаан: Өнөөгийн Монгол Улс & Монголчууд

Чингис хаан гэж хэн бэ? Монголчууд бидний хувьд Чингис хаан бол үндэстний бахархал. “Вашингтон пост” сонин, “Тайм” сэтгүүлээс түүнийг хүн төрөлхтний 2 дахь мянганы суут хүнээр тодруулсан байдаг. Чингис хаан бол Их Монгол Улсыг байгуулж Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг үндэслэсэн. Түүний дэлхийн түүхэнд үлдээсэн өв соёл агуу билээ. Дипломат халдашгүй байдал, шашны хүлцэл, чөлөөт худалдаа, байгаль хамгаалал, харилцаа холбоонд тогтоосон түүний дэг журам гайхамшигтай. Монголчууд Чингис хааны үлдээсэн өвийг хадгалж, үзэл санааг тээж чадаж байна уу? Чингис хааны язгуурын өлгий нутаг Монгол Улс, монголчууд бид Чингис хаанаа хэрхэн авч үзэж байна вэ? Коммунизмын үед Чингис хааны талаар ярьж хэлэлцэх, түүний талаар бүтээл туурвих, хэвлэн нийтлэх хориотой байлаа. Харин ардчилал зах зээлд шилжсэнээс хойш Монголчуудын оюун санааны үнэт зүйл, үндэсний бахархал сэргэжээ. Үндэстний бахархал Чингис хаанаар нэрлэгдсэн үйл ажиллагаа, арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээ эрс нэмэгджээ. Энэхүү танин мэдэхүйн номд өнөөгийн Монгол Улс, монголчуудын Чингис хаанаар бахархаж, овоглосон өв, уламжлал, шинэчлэлийн талаар сонирхолтой өгүүлнэ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

94

ISBN:

9789919216962

Нийтлэгдсэн:

2022-11-23

Зохиолч:

Б. Батбаатар

Нийтлэгч:

Б.Батбаатар

Хамаарагдах ангилал

Унших хувилбар:
10,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд