Чингис хааны удмын Далай лам

Чингис хааны удмын Далай лам

Эрт цагт Энэтхэгийн хааны хүү Бурхан Будда болсон түүхтэй. Удаах цагт Их Монголын ханы хүү Далай ламаар тодорсон буй за. Энэ кино зохиолд Чингис хааны алтан ургийн хан хүү, Монгол Далай ламын тухай өгүүлнэ. Кино зохиол: Далай лам, Чингис хааны удмын Далай лам, Хувь тавилан гэсэн 3 бүлэгтэй. Их Монгол Улсын Түмэд аймгийн Алтан Түвдийн шарын шашны лам Содномжамцыг анх Далай ламд өргөмжилжээ. Дээрхийн гэгээн Далай лам өргөмжлөл Монголчуудаас эхтэй. Содномжамцыг тэнгэрт хальсны дараа түүний хойд дүрээр Алтан ханы ач хүү тодорсон түүхтэй. Түвдийн шарын шашны түүхэнд 14 Далай лам тодорсон байгаагаас 4 дүгээр Далай лам Ёндонжамц бол Чингис хааны шууд угсаа, алтан ургийн хан хүү, Монгол хүн байжээ. Талын омголон дайчин Монгол хүү уулын өндөр Түвдэд шавилан сууж Далай ламын эрх үүргийг хэрэгжүүлж байсан өвөрмөц содон түүх орших билээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

2+

Хуудасны тоо:

143

ISBN:

Нийтлэгдсэн:

2022-11-21

Зохиолч:

Б. Батбаатар

Нийтлэгч:

Б.Батбаатар