Данс нь хэзээ ч "0" заадаггүй эмэгтэй

Данс нь хэзээ ч "0" заадаггүй эмэгтэй

Санхүүгийн эрх чөлөөг хүсэмжлэх хэдий ч ямар алхам хийхээ мэдэхгүй эргэлзэж суугаа залуу эмэгтэйчүүд, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовнин суугаа ээжүүдэд санхүүгийн нөхцөлдөө тохирсон хөрөнгө оруулалтын боломж байгааг таниулахыг зорьсон. Олж байгаа мөнгөө удирдаж, мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулах ухаан, унтаж байхдаа мөнгө олох аргыг олсон цагт ДАНС чинь хэзээ ч “0” заахгүй амьдралаар амьдрах боломжтой. Санхүүгийн уналт эрсдэлээс өөрийгөө хамгаалж ирээдүйгээ өнгөлөхийг хүсэж буй бүх эмэгтэйчүүдэд хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ойлгуулахыг зорьсон учир санхүүгийн мэргэжлийн үг хэллэг, тооцооллыг энгийн үгээр, оновчтой комик агуулгыг багтаахаас гадна хувийн санхүү, хөрөнгө оруулалт, урт хугацааны хувьцааны хөрөнгө оруулалтыг хүндрүүлэхгүйгээр энгийн үгээр ойлгомжтой тайлбарлаж өөрийн сурч мэдсэнээ цэгцэлж олон нийтэд хүргэх хүсэл маань энэхүү номыг бичихэд хүргэсэн юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

20+

Хуудасны тоо:

158

ISBN:

9789919274153

Нийтлэгдсэн:

2022-10-04

Зохиолч:

Б. Цацрал

Нийтлэгч:

Б.Цацрал

Унших хувилбар:
20,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд