Зоорь II /БҮТЭН/

The Dark Books цуврал 3 буюу ЗООРЬ II. Энэхүү ном дотроо Хүүхэлдэй, Үл мэдэх газраас..., Зоорь-2, Эцсийн хөрөг, Галаа гэсэн бие даасан таван зохиолоос бүрдэх бөгөөд хэвлэмэл хэлбэрээр анх 2013 онд уншигчдад хүрснээсээ хойш хэд дахин хэвлэгдэж, аймшиг, адал явдалт зохиол сонирхогчдод хүрсээр байна. Энэхүү номд айдас, үхэгсдийн орших өөр нэг ертөнц, шөнийн цагаар босож алхдаг жижигхэн хүүхэлдэй, нэгэн аварга том хулгана бас Цэнгэлийн сүнс бий. Бодит орчноосоо жаахан ч гэсэн сатаарч айдас, адал явдлын ертөнцөөр аялах боломжийг энэ ном танд олгох болно. Уг номын таван зохиол тус бүрдээ сонсох хэлбэрээр бэлтгэгдсэн байгаа бөгөөд та бүхэн өөрийн таашаалдаа нийцүүлэн номыг бүтнээр нь болон хэсэгчилсэн байдлаар хүлээн авах боломжтой. Номонд багтсан зохиолууд хоорондоо шилжсэн, үргэлжилсэн утга агуулаагүй тул та өөрийн цаг нөхцөлдөө тааруулан аль ч зохиолоос нь эхлэн хүлээн авч болно. Зохиол тус бүрийн дээж хэсэгт тухайн зохиолын ерөнхий шинж чанарыг илтгэсэн сонсох хувилбарыг багтаасан тул та бүхэн өөрийн сонирхолд нийцэх эсэхийг тунгааж үзээрэй. ЗООРЬ 2 номыг унших гэж, сонсох гэж буй хэн бүхэнд баярлалаа.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

360

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-06-19

Зохиолч:

Ц. Ууганбаяр

Нийтлэгч:

Ц.Ууганбаяр

Аудио номын урт:

11цаг 10минут

Аудио номын хэмжээ:

460.1 MB

Унших хувилбар:
29,800₮
Сонсох хувилбар:
29,800₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!