Үйлийн хайч /БҮТЭН/

The Dark Books цуврал 5 буюу ҮЙЛИЙН ХАЙЧ. Энэхүү ном дотроо Үсчин, Хажуу өрөө, Шившлэг, Тэр юм, Эвдэрхий цаг гэсэн бие даасан таван зохиолоос бүрдэнэ. Анх 2018 онд хэвлэгдэж, тухайн үеийнхээ BESTSELLER зохиол болж байсан. Энэ нь Монголд аймшгийн ном зохиол BESTSELLER болсон цор ганц тохиолдол байлаа. Хирдхийлгэм, хөнжилдөө биеэ атируулам түүхүүд, зохиолын чамин үйл явдал, утга авцалдаа таныг огтхон ч уйдаахгүй. Хэрэв та эмзэг мэдрэмтгий бол шөнийн цагаар ганцаараа байхдаа сонсохыг хориглоно. Учир нь энэ бол The Dark Books цуврал. Уг номын таван зохиол тус бүрдээ сонсох хэлбэрээр бэлтгэгдсэн байгаа бөгөөд та бүхэн өөрийн таашаалдаа нийцүүлэн номыг бүтнээр нь болон хэсэгчилсэн байдлаар хүлээн авах боломжтой. Номонд багтсан зохиолууд хоорондоо шилжсэн, үргэлжилсэн утга агуулаагүй тул та өөрийн цаг нөхцөлдөө тааруулан аль ч зохиолоос нь эхлэн хүлээн авч болно. Зохиол тус бүрийн дээж хэсэгт тухайн зохиолын ерөнхий шинж чанарыг илтгэсэн сонсох хувилбарыг багтаасан тул та бүхэн өөрийн сонирхолд нийцэх эсэхийг тунгааж үзээрэй. ҮЙЛИЙН ХАЙЧ-г хүлээн авч буй танд сайн сайхныг хүсье.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

358

ISBN:

978-99973-50-27-5

Нийтлэгдсэн:

2023-07-03

Зохиолч:

Ц. Ууганбаяр

Нийтлэгч:

Ц.Ууганбаяр

Аудио номын урт:

9цаг 28минут

Аудио номын хэмжээ:

520.8 MB

Хамаарагдах ангилал

Унших хувилбар:
29,800₮
Сонсох хувилбар:
29,800₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!