
Дэлхийн Монголчуудын түүх I боть
Одоогоос 800,000 жилээс хойших үеийн эртний дурсгал судлал (археологийн)-ын олдворуудын түүхэн хамаарал зэргээс эхэлсэн өвөг Монголчууд хийгээд монгол төрхтийн үлдээсэн биет соёлын өв дурсгал түүнд хийсэн олон улсын эрдэмтдийн судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэн, он цагийн үечлэлийн дагуу оруулж, Монгол нутаг дахь чулуу, хүрэл, төмөр зэвсэг, эдлэлийн үеийн дурсгалууд, бугын дүрст хөшөө, хүн дүртэй хөшөөд түүний судалгаа, хадгалалт хамгаалал болон холбогдох үеийн соёл иргэншил, омог аймгуудын түүхийн холбогдлуудын зураг сэлт, хавсралтуудыг түүхлээч, Профессор Б.Балжиннямын туурвиснаар оруулсан. Төв Ази, Монгол нутаг дээр өвөг Монголчууд мал аж ахуй эрхлэх болсон хийгээд овог аймгууд анхны зохион байгуулалтад орж, улмаар төр төстэй нэгдлийн бүрдэл тогтоож, одоогоос 4170-аад жилийн өмнөөс төр гүрнээ байгуулж эхэлсэн цаг үеийн түүхийг бичмэл сурвалж, эртний судлалын баримтаар нотлохыг хичээсэн амой. Дэлхийн Монголчуудын түүх II-IX ботийг удахгүй уншигч та бүхэндээ зориулан санд байршуулах болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
417
ISBN:
Нийтлэгдсэн:
2022-10-27
Зохиолч:
Б. Балжинням
Нийтлэгч:
Б.Төмөр
Ижил төстэй номнууд