Дэвшилтэт Стартап

Гарааны бизнес бол зөвхөн хосгүй шинэ санаа, шийдлийн тухай биш шинжлэх ухаанчаар хандах учиртай инновац аж. Туйлын тодорхойгүй нөхцөлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх зорилготой хүмүүсийн нэгдлийг гарааны бизнес хэмээн тодорхойлсон зохиогч Эрик Риз нь Йэлийн их сургуулийг төгсөж, Харвардын бизнесийн сургуульд ажилладаг байжээ. Тэрээр гурван спартап компанийг байгуулж, удирдсан өөрийн туршлагад үндэслэн "Стартапын сургамж" нэртэй алдартай блогийг хөтөлж, Нью Йорк Таймс, Уолл Стрийтэд нийтлэл бичдэг байсан юм. Өдгөө томоохон компаниуд, бизнес эрхлэгчдэд бизнес стратегийн зөвлөгөө өгч ажилладаг тэрээр гарааны бизнес эрхлэгчдэд дараах таван зарчмыг санаж, мөрдөхийг санал болгожээ. Үүнд: 1. Энтрепренерүүд хаа сайгүй бий 2. Энтрепренершип бол менежмент 3. Баталгаажсан мэдлэг 4. Бүтээ-Хэмж-Суралц 5. Инновацын тооцоолол Гарааны бизнес бүтэлгүйтдэг хамгийн түгээмэл шалтгаан бол сайн төлөвлөгөө, нягт стратеги, зах зээлийн нарийвчилсан судалгаанд хууртах явдал байдаг ажээ. Бүхий л цаг үед амжилтын гол үзүүлэлтэд тооцогддог байсан “төгс төлөвлөгөө” өнөөгийн бизнесийн орчинд бүтэлгүйтлийн гол шалтгаан болдог. Гэвч уламжлалт менежментийн арга барилаас татгалзахаар шийдсэн бизнес эрхлэгчид “шуудхан хий” гэсэн санааг шууд хэрэгжүүлэх гээд байдаг. Үүнээс болж олон шинэ инновацлаг санаа зөв менежментгүйгээс болж сарнин алга болдог байна. Хүмүүс бизнесийн процесс, менежментийг уйтгартай, залхуу гэдэг атлаа гарааны бизнесийг гайхалтай, сэтгэл хөдлөм, адал явдалтай гэж боддог нь хэтэрхий сэтгэл хөдлөлд автсан төсөөлөл гэдийг зохиогч онцолжээ. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: М.Сүрэнхорлоо, Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

304

ISBN:

978-9919-9589-0-9

Нийтлэгдсэн:

2022-09-28

Зохиолч:

Эрик Риз

Нийтлэгч:

Хүмүүн паблишинг ХХК

Аудио номын урт:

8цаг 34минут

Аудио номын хэмжээ:

706.4 MB

Унших хувилбар:
19,500₮
Сонсох хувилбар:
19,530₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!