Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага

Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага

Манай эмч, эмнэлгийн ажилтан нар цус харвасан өвчтөнг эмнэлгээс гарсан бол хаячихдаг юм. Өрхийн эмч хааяа орж магадгүй, тэгээд гүйцээ. Харвасан хүмүүс ар гэрийнхэнтэйгээ ганцаар үлдэнэ. Эмнэлгээс гарсны дараа өвчтөнийг нөхөн сэргээх талаар практик зөвлөгөө өгдөг эмч, мэргэжилтэнг олох нь юу л бол. Харвасан хүмүүст зориулсан гарын авлага, ном огт байдаггүй учраас өвчтөн, түүний ойр дотнын хүмүүс хүн амьтнаас нөхөн сэргээх арга, мэдлэгийг бага багаар цуглуулж эхэлдэг байна. Ингэж цуглуулсан мэдлэг нь тус болох ч байна, хор болох ч байна. Тийм учраас би найман жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ уншсан, сонссон зүйлээрээ баяжуулж энэ номоо бичсэн юм. Би номондоо цус харвалтын механизм, үр дагавар, анхан шатанд эмчлэх болон харвалтын дараа сэргээн засахад хамгийн үр дүнтэй арга, хэрэгсэл, шаардлагатай арга хэмжээний талаар ойлгомж, товч байдлаар өгүүлэхийг хичээлээ. Цус харвасан өвчтөнд нөлөөлөх хүчин зүйл бол хугацаа! Нөхөн сэргээх дасгалыг хугацаанд нь хийгээгүй бол 3 дахин их хугацаанд сэргэнэ гэсэн үг. Хугацаандаа хэл яриаг сэргээх дасгал хийгээгүйгээс болж хэлгүй болсон хүн ч байна, дасгал хөдөлгөөн хийгээгүйгээс болж тахир дутуу болсон хүн ч байна. Ийм учраас цус харвасан өвчтөн хугацаа бүү алдаасай, хугацаанд нь хийх юмаа зөв хийгээсэй гэж энэ номоо бичсэн юм аа.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-9919-20-225-5

Нийтлэгдсэн:

2020-08-03

Зохиолч:

Д. Баярцэнгэл

Нийтлэгч:

Д. Баярцэнгэл

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд