Долоон жилд эхний ТЭРБУМ-ыг олох нь

Долоон жилд эхний ТЭРБУМ-ыг олох нь

Хэн нэгэн хүн танаас хамаагүй их цалин хөлс авдаг гэдгийг сонсоод танд ямар мэдрэмж төрдөг вэ? Ихэнхи хүмүүс ийм тохиолдолд “Мөнгөөр бүх зүйлийг хэмжихгүй ш дээ” гэж хэлдэг. Бодит байдалд бас яг тийм ч биш. Та амьдралаа цорын ганц хувилбартай уран бүтээл болгон урлах ёстой. Ийм уран бүтээлийг туурвихад танд өндөр орлого туслана. Таны орлогын түвшин бол таны оюун ухааныг хэмжих хэмжүүр болно. Мөнгө гэдэг зүйл бидний амьдралд санамсаргүй тохиолдлоор ороод ирсэн зүйл биш юм. Орлого гэдэг нь энергийн нэгэн хэлбэр. Та амьдралдаа үнэхээр чухал гэж үзэх гол гол зүйлдээ илүү их энерги зарцуулаад эхлэх юм бол, тань рүү урсах орлого улам нэмэгдэнэ. Яг энэ замаар бидний амьдралын түвшин, зиндаа дээшлэх болно. Үүнийг л ойлгуулахын тулд энэ номын бичжээ. Санхүүгийн байдлаа үнэлэх 12 зүйлийн шинжилгээ, мөнгө олдог 5 арга, өөртөө тохирох байршлаа сонгох, цалингаа нэмэгдүүлэх 15 журам, сайн хөрөнгө оруулагчийн 4 шинж чанар, өөрийгөө нарийн мэргэшин байршуулах 10 зарчим, жинхэнэ бизнесмен хүний 10 зарчим гэх мэт. Та тэдгээр бүлгүүдэд байгаа зөвлөгөөний тусламжтайгаар цалин, орлогоо илт мэдрэгдэхүйцээр нэмэгдүүлэх боломжтой болно. Тэгэхдээ та бас ажилдаа дур сонирхолтой болох, амьдралынхаа утга учрыг ажлаасаа олж авах, нийтэд нь аваад үзэхэд амьдралынхаа чансааг сайжруулах зорилгоор л энэ бүхнийг хийх ёстой.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

273

ISBN:

9789996237140

Нийтлэгдсэн:

2021-01-18

Зохиолч:

Бодо Шефер

Нийтлэгч:

Ц.Рэгзэнбазар

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.