Кихот ноён I

ТЭРГҮҮН ДЭВТЭР ...Маш халуун өдрийг зөгнөсөн зуны нэгэн өглөө үүр дөнгөж хаяармагц хэнд ч хэлж мэдэгдэлгүйгээр хамаг зэр зэмсгээ зүүж, төдий л олигтой олж чадаагүй дуулга малгайгаа толгойдоо арай чарай тогтоож бамбайгаа авч, жадаа барин, Ажнайгаа унаж, гайхамшигт бодлоо биелүүлэхэд нь амьтан хүн саад болоогүйд ёроолгүй баярлан бахархсаар малын хашааны хаалгаар гарч, хээр талын зүг хөдлөв. Төдхөн хашааны хаалгаар гарсан дор, бараг л явахаа байчихмаар болтол сэтгэлийг нь шаналгасан аймшигт бодол төрснийг өгүүлбээс: Морьтон болох ёсонд юуны урьд морьтон цол хүртээгүй байваас ямар нэгэн морьтон лугаа тулалдаж болдоггүй учиртай ажээ. Энэ бодол шийдвэрийг нь мохоосон боловч ухаан жолоогүй тэмүүлсэн хүслэн нь юу юунаас давсан учраас зарим морьтон эрчүүд аль дайралдсан хүнээс морьтон цол хүртчихэж болдог тухай ном зохиолд гардаг мэтээр бодоход хүрч, улмаар чингэхээр шийдээд, мориныхоо хандсан зүг явсан бөгөөд үнэндээ чингэж явж л адал явдалтай тохиолдох бодолтой байсан юм сан ажээ... Зохиолийг уншсан: Д.Зоригтбаатар

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

200

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-10-14

Зохиолч:

Мигель Де Сервантес

Нийтлэгч:

Mplus

Аудио номын урт:

10.4 цаг

Аудио номын хэмжээ:

859.2 MB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.