Кихот ноён II

ДЭД ДЭВТЭР ...Хүүхээд, баян чинээлэг, нэр хүндийг олох зам энэ хорвоод хоёрхон байдаг юм. Нэг нь эрдмийн талбар, нөгөө нь дайны талбар юм. Би бол эрдмийн хүн бусын учир цэргийн хүн байвал таарах хүн байгаа юм. Цэрэг дайны урлагт сонирхолтойгоор нь аваад үзэхэд би дайны тэнгэр хэмээгдэх Улаан нүдэн гарагийн тохиолоор төрсөн байж таарна, тийм учраас тэр л тавилангаа дагаж яваа юм байх, ингэхлээрээ дэлхийн бүх хүмүүс намайг өөр замаар оруулах гэж оролдовч нэгэнт тэнгэрээс заяасан замтай бөгөөд тийм хувь зохиолтой тул би ингэж явах учиртай юм, бас тэгээд гол нь гэвэл, миний өөрийн эрмэлзэл түүн тийшээ юм, иймд та нар намайг хорино гэдэг нь илүү ажил биз, өөрөөр хэлбээс гавьяа бүтээхдээ хэрмэл морьтон хэчнээн их бэрхшээлтэй тохиолддог нь надад илэрхий бөгөөд гавьяагаа бүтээчихсэн морьтон хэмжээлшгүй сайн сайханд хүрдгийг би мэднэ... Зохиолийг уншсан: Д.Зоригтбаатар

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

208

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-10-28

Зохиолч:

Мигель Де Сервантес

Нийтлэгч:

Mplus

Аудио номын урт:

14.2 цаг

Аудио номын хэмжээ:

1.1 GB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.