Дөнгөж 13: Тайландын секс-жуулчидтай өнгөрүүлсэн миний өсвөр нас

Дөнгөж 13: Тайландын секс-жуулчидтай өнгөрүүлсэн миний өсвөр нас

Энэ номыг унших зуур тань би таныг өөрийн төрж өссөн үгээгүй ядуу тосгоноос тайландын улаан дэнлүүний гудамжнууд, яг одоо амьдралын түүхээ бичин суугаа, бас шинэ амьдралаа эхлэх гэж хэдэнтээ оролдсон Европоор аялуулна. Тайландын амралт зугаалгын Паттаяа, Фүкэт зэрэг далайн эрэг, Чианг Май хотыг бага насны хүүхдийг секст уруу татагчдын диваажин гэлцдэг. Хүүхдийг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөр золиосолдог, “Инээмсэглэлийн орон” нэрээрээ алдартай эх орныхоо хүний наймаанд хөл гараа хэрхэн гүнзгий дүрсэн далан булчирхайг нэгд нэгэнгүй тоочсон болохоор энэ ном тийм ч сайхан санагдахгүй биз ээ. Та энэ ном дотор “аймшигтай” гэсэн үгтэй хаа сайгүй таарна. Учир нь гуравдагч орны үгээгүй ядуу гэр бүлд төрснөөс өөр буруугүй бидний туулсан гамшиг зовлонг үүнээс өөр үгээр илэрхийлэх аргагүй юм. Ядуу, эрх мэдэлгүй нэгнийг золиослон эрх мэдэл, эд баялгаараа түрий барих хүн мундахгүй. Энэ бол төр засгийн бодлого, хаана төрснөөр нь ялгаварлан, исаан нутгаас гаралтай ихэнх залуу бүсгүйн өмнө хэзээ ч гэтэлшгүй хана хэрэм босгосон эх орны минь үнэн нүүр царай. Лон

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2019-01-08

Зохиолч:

Т. Тара

Нийтлэгч:

Орчуулагч Т.Тара

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд