Дөрвөн хэлцэл

Дөрвөн хэлцэл нь 10 гаруй жилийн турш Нью-Йорк таймсын бэстселлер жагсаалтад багтаж буй бүтээл юм. Зохиолч Дон Мигель Руис нь уг бүтээлдээ бидний баяр баяслыг булааж, зовлон зүдгүүрийг бий болгодог өөрийгөө чамлах буюу өөрийгөө голох сэтгэлийн уг үндэс юу болохыг хуваалцжээ. Тиймээс бид өөрөө өөртэйгөө энгийн дөрвөн хэлцлийг хийснээр амар амгалан байж, өөртөө итгэлтэйгээр алхам алхмаар урагшлах юм. Үгэндээ өөгүй бай, өөр дээрээ бүү тусга, бүү таамагла, үргэлж хичээ гэдэг дөрвөн хэлцлийг номоос дэлгэрүүлэн сонсож суралцаарай. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг дээ, хэдий мэддэг юм шиг боловч хоорондын хэлхээ холбоог нь мэдэх аваас ямар үнэ цэнэтэй хэлцэл болохыг та ойлгох буй за. Мэдсэн сурсан зүйлээ үйлдэл болгон амьдралдаа хэрэгжүүлж үр шимийг нь хүртээсэй хэмээн ерөөе. Агуу бүхэн энгийнээс эхэлнэ. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, Б.Батболд "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

2+

Хуудасны тоо:

ISBN:

978-9919 – 9594 -8-7

Нийтлэгдсэн:

2022-03-25

Зохиолч:

Дон Мигель Руис

Нийтлэгч:

Grandbook Publishing

Аудио номын урт:

2цаг 30минут

Аудио номын хэмжээ:

207 MB