Дүблинчүүд

Дүблинчүүд

Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсийн алдарт “Үлисс” роман өнгөрсөн хавар Монголын уншигчдын хүртээл болж багагүй шуугиан дэгдээсэн билээ. Энэхүү бүтээлийг уншиж танилцах гэсэн уран зохиолын ном “идэгчид” олон байвч тэр бүр ойлгож, тунгааж, бүрэн хэмжээнд утгыг нь тайлж уншсан хүн өнөөг хүртэл тун цөөн байгаа болов уу. Уран зохиолын өвөрмөц хэлбэр бүхий энэ бүтээлийг монголчуудын хүртээл болох учиртай гэдгийг миний бие тэртээ 2001 онд ухаарч хөрвүүлэхээр санаа шулуудаад байсан хэдий ч хоёр жилийн дараа их зохиолчийн төрсөн нутаг болох Дүблин хотноо айлчлах ховорхон завшаан тохиосны ачаар “Үлисс” роман монгол хэл дээр хэвлэгдэх алтан боломж бүрдсэн юм. Харин “Үлисс”-ийг уншиж танилцахаас өмнө оюун сэтгэлгээний чамгүй “бэлтгэл” базааж, наад зах нь Ж.Жойсийн “Дүблинчүүд” өгүүллэгийн түүврийг уншсан байх ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Учир нь богино хэмжээний арван таван өгүүллэгээс бүрдсэн энэхүү түүвэрт тухайн үеийн Ирландын нийгмийн бугшмал амьдралыг олон талаас нь харуулснаас гадна тэдгээр өгүүллэгийн ихэнх баатрууд “Үлисс” романд үргэлжпүүлэн амьдардгаараа онцлог билээ. Нөгөө талаас энэ хоёр алдарт бүтээл нь өөр хоорондоо салшгүй холбоотой учир Жэймс Жойсийн “ертөнцийг” танин мэдэхийн эхлэл нь “Дүблинчүүд” зохиол юм. “Дүблинчүүд” түүвэрт орсон өгүүллэгүүд нь 1904-1907 оны хооронд бичигдсэн бөгөөд реалист чиглэлийн бүтээл болохыг эрхэм уншигч та төвөггүйхэн ойлгох биз ээ...

Ангилал:

Сонгодог зохиол

Насны ангилал:

18+

Хуудасын тоо:

0

ISBN:

978-9919-9512-3-8

Нийтлэгдсэн:

2020-08-03

Нийтлэгч:

О. Чинбаяр

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.