Эгэл амьдралын зам

Эгэл амьдралын зам

"Эгэл амьдралын зам” хүүрнэсэн багшаарагхан бүтээлээ эрхэм танд өргөн барьж буйдаа мишээж сууна. Эгэл нэгэн жолооч аав, энгүйхэн үйлчин ээжийн тухай өгүүлэх бүтээлээс минь та хүний амьдралын мөч, хормууд чухамдаа жаргал, зовлонгийн уран гоёмсог сүлжээсээр нэхсэн дулаахан зөн гэдгийг мэдэрнэ гэдэгт итгэж байна. Таны алган дээрээ дэлгэн суугаа энэ ном хэдийгээр өчүүхэн төдий бичвэр боловч өгүүлэн буй бүтээлийн эзэд болсон хоёр буурал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын амьдрал, өрнөлөөр сэдэвчилсэн баримт, эгэл амьдралын гоо төгөлдрийг нээсэн хөрөг нийтлэл танд танин мэдэхүйн хөтөч болж та ч мөн их монгол улсын их түүхийн нэгэн эд эс гэдгийг сануулах буй заа. “Эгэл амьдрал” хөврөх “зам”-д манан татаж бүгээнтэх, солонго татаж совинтохын алинд ч хүн бодлын гүн хайр таныг гийгүүлэн тэтгэх болтугай. Басхүү үлгэр бүхний төгсгөл асдаг жаргалтай сайхан тохиолууд хором мөч бүхэнд тань тохиож ертөнцийн шид зүрхний тань гэрлээр урлагдан цэцэглэхийн ерөөлийг өргөе. Усанд явж байгаа хүүхэдтэй таарвал ёс алдалгүй савтай уснаас нь адис аван амсаж байгаарай. Рашаан тэр болог ээ, гэрэлт амьдралын үлгэрчид минь...

Ангилал:

Намтар, дурсамж

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

180

ISBN:

9789997824356

Нийтлэгдсэн:

2021-07-05

Нийтлэгч:

Т. Эрдэнэчулуун

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд