Эх хүн

Эх хүн

Зохиолыг 1996 онд гар бичмэлээр бичиж эхлүүлсэн бөгөөд тэр үед “Тавын дэвтэр ” гэж бидний ярьдгаар гурван ширхэгийг зай үлдээлгүй бичиж дүүргээд орхисон байсныг дахин найруулж, эвлүүлэн редакторлаж та бүхэндээ хүргэж байна. Ном гурван хэсэг адал явдлаас бүрдэх бөгөөд: 1. Бэр болж очоод эх хүн болохдоо хадмуудын хаяан дахь хатуу амьдралын эрээн барааныг халшрахгүй, адал явдалтайгаар өнгөрүүлэн туулж байгаа тухай, монгол эх хүний, эмэгтэй хүний алсын хараа, хатуу ч гэсэн хадмуудаа хүндлэхээс авахуулаад хүн бүхэнд хандах хүнлэг сэтгэлийг эхэлж тавьж байгаагаараа гайхамшигтай болохыг, 2. Байгаль хүмүүсийн хоорондох нарийн харилцаа, чоно хэмээх хийморьлог амьтны тухай уран сайхны аргаар уншигчдын оюунд тод буулгагдахуйцаар харуулахыг, 3. Хүннү гүрний дараахан хэсэг хугацаанд хүчирхэгжиж байсан Жужан Нирун үеэс монголчуудын дунд “Бухтын хөндийн тулаанч” гэж алдаршсан газар товчлом хурдан хөдлөх, дэлхийн хаана ч байхгүй тулааны урлагийн тусгай арга барилыг эзэмшсэн тулаанч баатар эрийн тухай өгүүлэхийг, Зорьж, тус бүрчлэн нарийн уялдаа холбоотойгоор, уншигч таны гэгээн мэлмийг баясгахуйцаар, өмнө тань өргөн барьж байна. Болгоож уншина уу. Шаолины тулааны урлагийн зарим эх сурвалжуудыг Ай-Ки-До-гийн холбооны ерөнхий зохицуулагч асан Баасанцэрэнгийн Болдбаатарын зөвлөмжөөр хүргэж, Бухтын хөндийн тулааны найруулгыг зохиогч миний зүгээс “Аавынхаа ярьж өгч байсан дурсамж”-аас үндэслэн буулгаж бичсэн болно. Монгол хүн эцэг эхийн нэрийг хүндэтгэж нэрлэж дууддаггүй. Иймийн учир зохиолын баатрууд маань ихэнх нь нэргүй бөгөөд бодит хүмүүс, харин ганц нэртэй дүр болох, баян /нударган/ Дорж нь цорын ганц хуурмаг дүр юм. Төгсгөлд нь намайг ухаан ороогүй байхад аав ээжээс илүү ихийг сонсож, түүнийгээ цаасан дээр уйгагүй тэмдэглэж буулгаж авсан, найруулж бичиж зохиол болгох санааг анхлан гаргасан Сэрчингийн Нямжав ахдаа гүн талархсанаа илэрхийлэхийн ялдамд олны дунд “Тал бичээч” хэмээн өргөмжлөгдсөн Да.Жаргалсайхан ахын редактораар энэхүү “Бодит амьдралаас сэдэвлэсэн хайрын тууж”-ийг хүргэж байгаадаа хязгааргүй баяртай байна. Зохиогч 2020 оны 4 дүгээр сарын 8 буюу шинийн 15, Могой өдөр

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

408

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-05-05

Зохиолч:

С. Үүрцайх

Нийтлэгч:

Үүрцайх ХХК

Ижил төстэй номнууд