Элс цас /тэргүүн  дэвтэр/

Элс цас /тэргүүн дэвтэр/

Тэргүүн дэвтэр “ЭЛС ЦАС” роман нь монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн түүхт үйл явдал болох “Улиастайн 2000 цэргийн бослого” хэмээн түүхэнд алдаршсан баримтаас сэдэвлэн бичсэн 2 дэвтэр зохиол юм. Энэхүү зохиолын гол баатрууд болох Есөнтөмөр, Арсай, Ханхай, Ё зун жи нарын дүрээр Монгол- манж хятадын эсрэг тэсрэг эвлэршгүй тэмцлийг гарган харуулсан зохиол юм. Энэ зохиол 1,2 дугаар дэвтэртэй бөгөөд тэргүүн дэд дэвтэрт нь монголчууд эрх чөлөөнийхөө төлөө харийн дарангуйлагчдын эсрэг хийсэн олон жилийн тэмцлийн үр дүнд манжийн дарлалаас эх орноо аварч, хамгийн сүүлчийн амбанг Ховд хотоос хөөж, монгол эх орноо чөлөөлж байгаагаар төгссөн бол, хоёрдугаар дэвтэр нь монголын ард түмэн ардын хувьсгалаар эрх чөлөө тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхт үйл явдлыг дүрслэн харуулсан зохиол юм. Зохиолын гол баатрууд болон үйл явдал нь монголын ард түмэнд болж байсан дахин давтагдашгүй үйл явдлуудыг уншигчдад ойлгогдохоор уран дүрслэлтэй, амьд шинж чанартай гаргаж чадсан учраас уншигч олны зүрх сэтгэлд шингэж, зохиолыг олны танил, хайртай зохиол болгосон юм. “ЭЛС ЦАС” роман бол монголын ард түмний амьдралын түүхэн цаг үе хүн зоны эх оронч ариун сэтгэлийн гэгээн нээлт болсон бөгөөд тэр чанараараа монголын утга зохиолд өөрийн гэсэн орон зайг эзэлж чадсан юм. Аудио бүтээлийн нийт урт: 13цаг Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

442

ISBN:

978-99962-3-999-1

Нийтлэгдсэн:

2021-06-02

Зохиолч:

Ш. Шажинбат

Нийтлэгч:

Ш.Алтанхуяг

Аудио номын урт:

13.1 цаг

Аудио номын хэмжээ:

1.1 GB

Хамаарагдах таг

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд