Элс цас /дэд дэвтэр/

Элс цас /дэд дэвтэр/

Дэд дэвтэр “ЭЛС ЦАС” роман нь монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн түүхт үйл явдал болох “Улиастайн 2000 цэргийн бослого” хэмээн түүхэнд алдаршсан баримтаас сэдэвлэн бичсэн 2 дэвтэр зохиол юм. Энэхүү зохиолын гол баатрууд болох Есөнтөмөр, Арсай, Ханхай, Ё зун жи нарын дүрээр Монгол- манж хятадын эсрэг тэсрэг эвлэршгүй тэмцлийг гарган харуулсан зохиол юм. Энэ зохиол 1,2 дугаар дэвтэртэй бөгөөд тэргүүн дэд дэвтэрт нь монголчууд эрх чөлөөнийхөө төлөө харийн дарангуйлагчдын эсрэг хийсэн олон жилийн тэмцлийн үр дүнд манжийн дарлалаас эх орноо аварч, хамгийн сүүлчийн амбанг Ховд хотоос хөөж, монгол эх орноо чөлөөлж байгаагаар төгссөн бол, хоёрдугаар дэвтэр нь монголын ард түмэн ардын хувьсгалаар эрх чөлөө тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхт үйл явдлыг дүрслэн харуулсан зохиол юм. Зохиолын гол баатрууд болон үйл явдал нь монголын ард түмэнд болж байсан дахин давтагдашгүй үйл явдлуудыг уншигчдад ойлгогдохоор уран дүрслэлтэй, амьд шинж чанартай гаргаж чадсан учраас уншигч олны зүрх сэтгэлд шингэж, зохиолчийн олны танил, хайртай зохиолч болгосон юм. Уг романы бас нэг онцлог нь зарим нэг романуудын адил нуршиж үргэлжлүүлэхэд бус товч, тодорхой, үйл явдлуудын хэлхээсийг зөв оновчтой хийж чадсан тул хүмүүсийн унших, ойлгох, дүрслэн бодоход нэн ач холбогдолтой болсон байна. Мөн зохиолын бас нэг онцлог нь баатруудын дүрүүд тун тодорхой, хүний сэтгэл зүрхэнд амьдрахаар дүрслэгдсэн тул Арсай, Есөнтөмөр, Цээмаа, Эрболд, Ханхай, Хандармаа зэрэг олон дүрүүд нь хүмүүсийн сэтгэлд эгнэгт оршсон бөгөөд үүний нэг баримт нь хүмүүс үр хүүхэддээ энэ зохиолын баатруудын нэрээр нэр өгсөн явдал олон байгаа нь анхаарваас зохих зүйлийн нэг мөн юм. Энэ зохиолыг зарим нэг атгаг уран бүтээлчид, харалган шүүмжлэгчид атаархан дайралт хийж байсан удаа бий боловч “ ЭЛС ЦАС” роман нь энэ сорилтуудыг амжилттай даван туулж одоо ч гэсэн уншигчдын дуртай, хайртай ном хэвээрээ байна. “ЭЛС ЦАС” роман бол монголын ард түмний амьдралын түүхэн цаг үе хүн зоны эх оронч ариун сэтгэлийн гэгээн нээлт болсон бөгөөд тэр чанараараа монголын утга зохиолд өөрийн гэсэн орон зайг эзэлж чадсан юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

473

ISBN:

978-99962-3-999-1

Нийтлэгдсэн:

2021-07-23

Зохиолч:

Ш. Шажинбат

Нийтлэгч:

Ш.Алтанхуяг

Хамаарагдах таг

Ижил төстэй номнууд