Essentialism: Цөөнийг үйлдэх зарчим
Эссенциализм гэдэг нь бага хугацаанд ихийг хийх биш зөвхөн зөв зүйлсээ сайн хийх тухай юм. Танд хийх ажил мундахгүй олон байна уу? Ачаалал ихтэй боловч бүтээмж муутай байна уу? Байнга завгүй байдаг ч гараас ажил гарахгүй байна уу? Бусдын ажлыг бүтээх гэж явсаар байтал өдөр өнгөрөөд байна уу? Хэрэв тийм бол үүнээс гарах арга бол Эссенциалист замнал юм. Энэхүү арга нь богино хугацаанд илүү ихийг хийх биш, харин зөвхөн зөв зүйлсийг хийх тухай юм. Энэ бол юу хамгийн чухал болохыг ялган, чухал биш зүйлсийг танаж улмаар үнэхээр чухал зүйлдээ чиглэсэн боломжит хамгийн их бүтээмж гаргах системтэй сахилга бат билээ. Цөөнийг үйлдэх зарчим нь чухал зүйлсдээ өндөр шалгуур тавьснаар алтан цаг, эрч хүчээ бусдад булаалгах бус сонголтыг өөрсдөө хийх мэдлийг эргүүлэн олж авах гол зарчим болно. Эссенциализм энгийн нэг зүйл биш, харин бүхнийг хийх цоо шинэ арга юм. Амьдралынхаа бүхий л талбарт цөөн зүйлсийг илүү сайн хийх гүн ухаан билээ. Одоо эссенциалист хөдөлгөөн эхлэх цаг боллоо. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
240
ISBN:
978-9919-9769-3-4
Нийтлэгдсэн:
2022-05-19
Зохиолч:
Грег Маккеоүн
Нийтлэгч:
Бльюнөүтс Паблишинг
Аудио номын урт:
5цаг 40минут
Аудио номын хэмжээ:
233.7 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд
Санал болгох