Гэрэл зураг авахуйн тухайд

Гэрэл зураг авахуйн тухайд

Гэрэл зургийн мэргэжилтэн, сонирхогч, шохоорхогч, хэрэглэгч гэж та өөрийгөө тооцдог бол энэ номыг уншихгүй өнгөрвөл гэрэл зургийг ойлгох, мэдэх эрх, оролдлогоосоо татгалзсан хэрэг болох вий. Гэрэл зураг сонирхдог, зураг авдаг хэн бүхэн унших ёстой гэж үзсэн мэргэжлийн гэрэл зурагчны захиалгаар орчуулсан энэхүү ном маань соёл, сэтгэлгээ, ойлголт, барууны урлагийн тухай мэдлэгийн ялгаанаас үүдэлтэйгээр орчуулахад ч адармаатай байсан шигээ, уншиж, уншсанаа ойлгоход ч адармаатай, уншигчийн оюуны бяд шаардсан “хатуу ааруул” болохыг олж мэдсэнээ уншигч танд юун түрүүнд давхар сануулах нь зүй. Гэрэл зургийг үзэгчийн үүднээс сонирхдог, судалдаг, эсвэл мэргэжлийн, сонирхогчийн түвшинд авдаг, аялсан л бол зураг авах ёстой гэж боддог, ухаалаг утастай учраас зураг дардаг хэн ч байлаа гэсэн тэр зургууд дээр нь юу дүрслэгдсэн, хэрхэн дүрслэгдсэний ард өөрөө мэдсэн мэдээгүй ямар нэг эргэцүүлэл, санаа, өнцөг агуулагддаг, эсвэл үгүй ч юм уу гэдгийг, дарсан, харсан, авахаар төлөвлөсөн зургаа хэрхэн уншиж болох тухай цаг үеийнхээ хамгийн нөлөө бүхий шүүмжлэгчдийн нэгд тооцогдож асан Сонтагийн энэ бүгдийг хэрхэн шинжилснээс санаа аван, өөрс өөрсдийнхөөрөө ухаарах буй за.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

286

ISBN:

978-9919-9869-1-9

Нийтлэгдсэн:

2022-08-25

Зохиолч:

Сусан Сонтаг

Нийтлэгч:

Тарамуна ХХК