Гойд ухаалаг хүүхэд
Хүүхэд тань муухай аашилж, шалан дээр хэвтчихээд орилж тийчлээд, аашилж загнасан ч тус болохгүй үе бишгүй л тохиолддог биз дээ. Бяцхан үр чинь үгэнд орохгүй зөрүүдлэх, сургууль дээрээ сахилгагүйтсэнээс нь болж ангийн багш нь таныг сургууль дээр ирж уулзахыг шаардах, өрөөний чинь ханыг харандаагаар сараачиж эрээн мяраан болгож орхисон байхыг харах зэрэг нь бүгд л таны арайхийн биеэ барин, тэвчин тэсэж гарах ёстой гэж үздэг мөчүүд юм. Хэрэв энэ бүхэн танд нэг л танил сонсогдож байвал, эдгээр мөчүүд үнэн хэрэгтээ хүүхдэдээ ирээдүйн амьдралд нь тус болох ямар нэг зүйл зааж өгөх алтан боломж олгодог үе юм шүү. Хамгийн гол нь та эдгээр мөчийг хүүхэдтэйгээ харилцан ойлголцож бага ч гэсэн зүйл зааж өгөх давтагдашгүй боломж гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Дэлхийн 30 гаруй хэлээр хэвлэгдэн гарсан, эцэг эх бүрийн зайлшгүй унших номын жагсаалтад зүй ёсоор багтдаг “Гойд ухаалаг хүүхэд” номд бэрхшээлийг даван туулж, жаргалтай амьдрах энэхүү арга барилын талаар дэлгэрэнгүй өгүүлэх бөгөөд, давуу тал нь эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ оюуны царыг тэлж, бие даан шийдвэр гаргах чадварыг нь сайжруулахын тулд заавал тусгайлан цаг гаргах шаардлагагүй байдагт оршино. Энгийн ойлгомжтой үг хэллэгээр бичигдсэний сацуу, зурагт өгүүлэмжээр тайлбарласан нь шинэлэг бөгөөд ой тойнд хоногшин үлдэхүйц болжээ. Мөн энэхүү номд хүүхдийн зүүн, баруун тархийг зэрэг хөгжүүлэх зарчмыг тайлбарлаж, хүүхдийг аз жаргалтай, эрүүл энх, өөртөө итгэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэх арга барилуудыг танд толилуулах болно. Эцэг эхчүүд бид бүгд л хүүхдээ зөв үзэл бодолтой, сайн хүн болж, аз жаргалтай амьдраасай гэж хүсэцгээж, үр хүүхдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө сэмхэн залбирч явдаг. Хүүхдүүдээ аз жаргалтай, амжилттай, бусадтай эвсэг найрсаг харьцаатай, өөртөө итгэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэхийн тулд амьдралын ухаан заах алтан боломж бүрийг атгаж авч заншиж, тэдэнд тулгарсан бэрхшээл, тэр байтугай “юу ч хийх боломжгүй” уйтгартай өдрүүдийг хүртэл алдалгүй ашиглаж байх ёстой юм. Нэг үгээр хэлбэл гойд ухаалаг хүүхэд болгох. Бэрхшээлийг дав! Жаргалтай амьдралын төлөө тэмүүл! Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
240
ISBN:
978-9919-9602-7-8
Нийтлэгдсэн:
2023-04-26
Зохиолч:
Даниел Ж. Сийгел
Нийтлэгч:
Зеролекс ХХК
Аудио номын урт:
6цаг 12минут
Аудио номын хэмжээ:
256 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд
Санал болгох