Гүйгүүл зүүдтэй намар

Энэхүү номонд буй шүлгүүд нь зохиогчийн 10 жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд сайтар шигшигдсэн шүлгүүд гэж үзэж болно. Зохиогч нь Монголын яруу найргийн 2000-аад оны үе буюу “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн нэгэн өнгө төрх юм. Улаан баатар хотод сурч ажиллаж байх оюутан насны нь судалгаа, эрэл хайгуул дээр өөрийгөө олж буй гэрэлт агшин , үг үтгаар тоглохуй , зураглал гээд олон зүйлийг энэ бүтээлээс харах боломжтой . Зохиогч нь 1998-2008 он хүртэлхи он жилүүдийг тусгасан энэ бүтээл дотор тухайн үеийн , олон яруу найргийн тэмцээнийн шагналт шүлгүүд бий. 1999,2000 онуудад МУИС-ын утга зохиолын дугуйланд элсэж улмаар удирдаж тэргүүлж явсан түүх ч бий.Тэрхүү дугуйлангийн анд найзуудаас өдгөө “Болор цом” -ын эзэд , утга зохиолын шагналтнууд олноор төрж Монголын утга зохиолын энэ цаг үеийг тодорхойлолцож явна. 2008 оноос өдгөөг хүртэл Архангай нутагтаа ажил алба эрхлэн яваа энэхүү зохиолчийн 2008 -2019 он хүртэлхи уран бүтээлийн ном хэвлэгдэх болон , зохолчийн бие хүндээр өвдөж , өндөр өртөг бүхий байнгын эмчилгээ хяналтанд нэмэр тус болох үүднээс уншигч таныг таалан болгоохыг хүсье.

Ангилал:

Яруу найраг

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2019-03-19

Нийтлэгч:

Б. Энэбиш

Цахим хувилбар

₮7,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд