Гурван нас хүрэхэд оройтно
Бидний сайн мэдэх “Sony” корпорацыг үүсгэн байгуулагч Масару Ибука нь нөр их ажлынхаа хажуугаар хүүхдийн хөгжил, оюун ухааныг хөгжүүлэх талаар олон жил уйгагүй судалсны эцэст “Хүүхдийн авьяас чадвар, оюун ухаан төрөлхөөс заяагдсан байдаггүй, харин түүнийг эхний гурван насанд нь хөгжүүлэх боломжтой” гэдгийг олж тогтоосон ажээ. Төрснөөс хойших эхний гурван жилд хүүхдийн үндсэн тулгуур чадварууд үүсэн бий болдог хамгийн чухал үе учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ энэ насанд нь хамгийн их анхаарал хандуулж, цаг заваа зарцуулах ёстой аж. Түүгээр ч зогсохгүй оюуны хомсдолтой хүүхдийг хүртэл бага насанд нь сургаж хэвийн хэмжээнд хүргэх боломжтой болохыг нээсэн байна. Япон, Америк гээд өндөр хөгжилтэй оронд өргөн хэрэглэгдэх болсон хүүхдийг нялх үед нь сургаж, илүү чадвартай болгох уг аргын тухай хамгийн алдартай номыг Монгол уншигчдадаа өргөн барьж байна. Аудио ном: Гурван нас гэхэд оройтнo Зохиогч: Масару Ибука Орчуулсан: А.Арвий Уншсан: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо Бүтээлийн нийт урт: 3 цаг, 38 минут Бүтээсэн студи: "Mplus Studio"
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
6+
Хуудасны тоо:
144
ISBN:
978-9992-9214-9-4
Нийтлэгдсэн:
2021-12-10
Зохиолч:
Масару Ибука
Нийтлэгч:
Зеролекс ХХК
Аудио номын урт:
3цаг 38минут
Аудио номын хэмжээ:
299.9 MB
Ижил төстэй номнууд