Хаан түүх I

Хаан түүх I

1-Р ДЭВТЭР Хаан төрд хамгаас үнэтэй зүйл амь бөх удам сайн байх билээ. Хаан түүх жүжгийн гол зөрчил нь хааны зүүднээс улбаалдаг. Энэ зүүдэнд чөтгөр хааны их улсыг мөхнө хэмээн ёрлосон нь “Хаан түүх”-ийн гуравдугаар ангид биелэлээ олдог. Зохиолч “Хаан түүх”-ээ Эсхилийн “Орестын түүх” жүжгийн системээр бичиж, Софоклын “Эдип хааны түүх”, эртний грекийн Икарын домог зэрэг олон сонгодог зохиомжуудыг ашигласан. “Хаан түүх” жүжгийн нэрийг бид ердөө л нэгэн золгүй хааны удмын түүх гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл хэрэг. Энэ бол монголчуудын байгуулсан хамгийн хүчирхэг улс хэрхэн мөхсөн тухай туульсын аргаар илэрхийлсэн жүжиг юм. Чингис хаан болон хүү Зүчийн хооронд өрнөсөн зөрчил, уг зөрчлийн эмгэнэлт төгсгөлийн тухай домогт үндэслэн зохиолч Саргуун, хүү Аанд хоёрын хооронд драмыг боловсруулжээ. Түүнчлэн Саргуун болон түүний эцэг хүчирхэг байх үед ноёд түшмэдүүдийн зүгээс нэг ч урвалт гарахгүй. Харин Саргуун түшмэдүүдээсээ далдуур, өөрийн жирийн бус сэтгэцтэй хүүгийнхээ амийг аврах гэж яваад хороосон үнэнч түшмэлийнхээ хүүд харвуулж үхдэг. Энэ бол Монгол төрийн түшмэдийн ёс алдагдаж, алтан ургийнхан томоохон язгууртныхаа ивээл дор байсан бага хаадын үеийг эрхгүй санагдуулдаг. Энэ мэтчилэн “Хаан түүх” жүжгээс түүхийн учгийг захгүй хөвөрдөж болно...

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

14+

Хуудасны тоо:

22

ISBN:

Нийтлэгдсэн:

2022-06-15

Зохиолч:

Сорогдогийн Жаргалсайхан

Нийтлэгч:

Ж.Билгүүн

Хамаарагдах таг