Хар ном /БҮТЭН/
The Dark Books цуврал 2 буюу ХАР НОМ Энэхүү ном дотроо Хар гар, Үхмэл тосгон, Савлуур, Өнчин мод, Хар дэвтэр гэсэн бие даасан таван зохиолоос бүрдэнэ. The Dark Books цувралын уншигчид ХАР НОМ-г тодорхойлохдоо “айдсын орц нь бусад номуудаасаа илүү их, хирдхиймээр үйл явдал, үзэгдлүүд илүү олон” гэж тодорхойлдог. Хэрвээ танд аймшгийн зохиол таалагддаг бол ХАР НОМ-г өөрийн гар утас таблетаараа дамжуулан цоо шинээр “амтлаад” үзээрэй. Уг номын таван зохиол тус бүрдээ сонсох хэлбэрээр бэлтгэгдсэн байгаа бөгөөд та бүхэн өөрийн таашаалдаа нийцүүлэн номыг бүтнээр нь болон хэсэгчилсэн байдлаар хүлээн авах боломжтой. Номонд багтсан зохиолууд хоорондоо шилжсэн, үргэлжилсэн утга агуулаагүй тул та өөрийн цаг нөхцөлдөө тааруулан аль ч зохиолоос нь эхлэн хүлээн авч болно. Зохиол тус бүрийн дээж хэсэгт тухайн зохиолын ерөнхий шинж чанарыг илтгэсэн сонсох хувилбарыг багтаасан тул та бүхэн өөрийн сонирхолд нийцэх эсэхийг тунгааж үзээрэй. ХАР НОМ номыг унших гэж, сонсох гэж буй хэн бүхэнд баярлалаа. Жич: Та дээр байгаа зохиогчийн зураг бүхий “Ц.Ууганбаяр” хэсэг дээр дарж ороод тус номын хэсэгчилсэн зохиолуудыг тус бүрд нь хүлээн авах боломжтой. Мөн та ингэснээр зохиогчийн бусад бүтээлүүд рүү шууд нэвтрэх замыг нээх юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
360
ISBN:
978-99973-50-27-5
Нийтлэгдсэн:
2023-05-02
Зохиолч:
Ц. Ууганбаяр
Нийтлэгч:
Ц.Ууганбаяр
Аудио номын урт:
10цаг 31минут
Аудио номын хэмжээ:
578.4 MB
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд