Хөх шуурга

Зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн бичсэн Хөх шуурга романыг шинээр хүргэж байна. Эх түүхээс сэдэвлэн бичсэн "Хөх шуурга" роман бол түүхэн зохиол биш ээ. Гэхдээ эх түүхээсээ холдож салахгүйгээр ойрын бараатай, хол саахалтын зайтай нүүдэллэж бичсэн. Их эзэн Чингис хааны хан хөвүүд Өгөөдэй, Тулуй хоёрын харилцаа сэтгэхүйн зөрчил, хаан хүний ёс зүй, эзэн богд хаан эзний гэрээслэл хэрхэн гүйцэлдэв. Жахахамбу ноёны ихэр мэт хоёр охин Ибага бэхи, Сорхогтани бэхи хоёрын нууцхан гоморхол хийгээд амь тусдаа амьдралын жам ёсоор үүссэн зөрчил тэмцлийн илэрхийлэл Эрдэв, Мөнгөлжин гэж хоёр элчийн хөх шуурга шиг амьдрал, хайр сэтгэл хагацал зовлонг сүлжиж бичсэн билээ. Эрдэв, Мөнгөлжин хоёр яг хэн бэ. Тэд яагаад хайр сэтгэлээ зангидан учравч, хагацаж салахын цагт илд зөрүүлэн тулалдана вэ. Хөх мөнх тэнгэр тэр хоёрт ямархан үүрэг оноов. Энэхүү роман Тулуй эзний түүхтэй хэрхэн холбогдов гэдгийг аудио зохиолоос та сонсож мэдэх болно. Бүтээлийг уншсан: М.Батмагнай Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

300

ISBN:

Нийтлэгдсэн:

2022-09-30

Зохиолч:

С. Пүрэвсүрэн

Нийтлэгч:

С.Пүрэвсүрэн

Аудио номын урт:

7цаг 35минут

Аудио номын хэмжээ:

312.8 MB

Унших хувилбар:
18,000₮
Сонсох хувилбар:
20,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!