Хоол ба хэвшмэл төөрөгдлийн тайлал
Эрүүл хоолыг ялгаж танихад амаргүй болсон цаг үед бид амьдарч байна. Нэг хүн мах муу гэж ярьж байхад нөгөө нь сайн гэх жишээтэй. Бүхэл үрийн гурил сайн л гэнэ, гэтэл бас муу л гэнэ. Амьтны гаралтай өөх тос шиг муу юм байхгүй гэж олон жил ярьж, бичиж ирсэн. Гэтэл одоо ханасан өөх тос харин ч биед сайн гэлцэх болж. Нэг хэсэг нь өндөг сайн гээд л, нөгөө хэсэг нь муу гээд л. Давсаа хас л гэнэ, нэм л гэнэ. Ужиг болтлоо бугшсан үзэл баримтлалыг өөрчлөхөд ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр, эрх мэдэлтнүүд, удирдах албадын оролцоо шаардлагатай. Харин бидэнд хүлээж суух цаг байхгүй. Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг хором мөчөөр хэмжигддэг нэн чухал зүйл. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, эрүүл мэнддээ эзэн нь байх боломж бид бүгдэд бий. Орчин үеийн ул суурьтай, чанартай судалгаануудыг эх сурвалж болгосон эл ном маань уншигч таны эрүүл мэндэд үр өгөөжөө өгсөн асар том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
362
ISBN:
978-9919-27-279-1
Нийтлэгдсэн:
2023-08-30
Зохиолч:
Ц. Наранчимэг
Нийтлэгч:
Ц.Наранчимэг
Аудио номын урт:
8цаг 9минут
Аудио номын хэмжээ:
335.8 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд
Санал болгох