Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий

Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий

Амьдрал бол хэлэлцээр. Хэлэлцээр хийж сурна гэдэг нь ерөөс үр дүнтэй харилцаа үүсгэж сурах л явдал юм. Амьдралаас хүссэнээ авна гэдэг чинь нэг ёсондоо бусдаас хүссэнээ авахын л нэр шүү дээ. Ямар ч харилцаанд хоёр тал хоорондоо зөрчилдөх нь зайлшгүй тулгардаг зүйл. Иймд ямар нэгэн хохиролгүйгээр хүссэнээ авахын тулд тэрхүү зөрчилдөөнийг эвтэйхэн зохицуулж сурах хэрэгтэй, бүр амин чухал. Энэхүү номдоо би Холбооны Мөрдөх Товчоонд, барьцааны хүн суллах хэлэлцээрийг хариуцан хорь гаруй жил ажиллах хугацаандаа өөриймшүүлсэн зарчим, хуримтлуулсан туршлага, эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлан боловсруулсан, ямар ч төрлийн хэлэлцээрт харилцаагаа сэвтээлгүйгээр эсрэг талынхаа хандыг нь дарж, буулган авч, бодлыг нь өөрчлөхөд тань туслах цоо шинэ, сонирхолтой арга барилыг багтаасан билээ. Товчоонд ажилласан өнгөрсөн хорин жилийн хугацаанд бид өөрсдийн гэсэн арга барилыг боловсруулж, түүгээрээ бараг л барьцааны хүн нэг бүрийг аюулгүй сулласан юм. Амьдрал дээр нэгэнт шалгагдсан энэхүү туршлага маань эдүгээ бизнесийн болон бусад бүхий л салбаруудад үр өгөөжөө өгч дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд болон Fortune сэтгүүлээс шалгаруулдаг шилдэг 500 томоохон компаниудад ашиглагдаж эхлээд байна.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

2+

Хуудасны тоо:

344

ISBN:

978-9919-9602-8-5

Нийтлэгдсэн:

2022-09-21

Зохиолч:

Крис Восс

Нийтлэгч:

Зеролекс ХХК