Худалдааны маркетинг: Процессын удирдлага, боловсруулалт, тооцоолол

Худалдааны маркетинг: Процессын удирдлага, боловсруулалт, тооцоолол

Энэхүү ном нь маркетингийн мэргэжилтнүүд, судлаачид, бизнес эрхлэгчдэд худалдааны маркетингийн процессын удирдлага, маркетингийн хэрэгслийн боловсруулалт, гүйцэтгэлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд зориулагдсан болно. Номыг зохиогчийн эрдэм шинжилгээний судалгааны ажилд тулгуурлан бичсэн бөгөөд дэлхийн томоохон жижиглэн худалдааны сүлжээний оператор болох Францын “АУШАН” корпорацын ОХУ дахь АШАН холдинг гэх өргөн хэрэглээний бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээний бизнес-процесст хийгдсэн судалгааг жишиж тайлбарлаж, шинжлэх ухааны судалгааны бүтээлийг хялбаршуулан тайлбарлах байдлаар бичсэн болно. Түүнчлэн номд сургалтын материал, бусад судалгааны материалууд, худалдаа, худалдааны логистик, маркетинг, стратеги, менежментийн ном эмхэтгэлүүдийг ашиглан боловсруулсан болно. Ном нь 3 бүлэг, 18 дэд бүлэгтэй. Номын оршил хэсэгт худалдааны маркетингийн карьер төлөвлөлтийн тухай, нэгдүгээр бүлэгт худалдаа, үйлчилгээний байгууллагын маркетингийн зах зээлийн талаарх ойлголтууд болох: үзэл баримтлал, салбарын зохицуулалт, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааны процесс, бараа эргэлтийн процесс, зах зээлийн бодлого зохицуулалтын асуудлууд, зах зээлийн дэмжлэг зэрэг ойлголтууд, хоёрдугаар бүлэгт маркетингийн удирдлагын механизм, коммуникацын процесс, стратегийн боловсруулалтын процесс, худалдааны маркетингийн судалгаа, маркетингийн зардал, төсвийн тооцоолол зэргийг гуравдугаар бүлэгт байгууллагын маркетингийн үйл ажиллагааны боловсруулалт, аргачлалуудтай танилцана. Номын төгсгөлд өөрийгөө хянах хяналтын асуултууд, бүлэг бүрд нэмэлт мэдээлэл, кейс ажилбар, зарим бүлэгт бие даан гүйцэтгэх дасгал ажилбарыг оруулсан болно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

21+

Хуудасны тоо:

304

ISBN:

978-9919-0-1779-8

Нийтлэгдсэн:

2023-10-24

Зохиолч:

Б. Болормаа

Нийтлэгч:

Болор судалгааны төв НҮТББ

Унших хувилбар:
35,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд