Хулан бид хоёр

Хулан бид хоёр

Арвандолоон нас ч дээ. Хөөрхий зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Тэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хүлэг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж, идэшлүүлэх, өглөө үүрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ...

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

128

ISBN:

978-99962-3-599-3

Нийтлэгдсэн:

2021-05-19

Зохиолч:

С. Эрдэнэ

Нийтлэгч:

Э.Бат-Үүл

Хамаарагдах таг