
Хүүхэд хүмүүжүүлэх манжин арга
Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөх нь аав, ээжүүдийн туйлын хүсэл боловч эмх замбараагүй, хөл толгойгүй их мэдээлэл дунд хүүхэд хүмүүжлийн аргуудын аль нь зөв, аль нь монгол хүүхдүүдэд тохиромжтойг ялгаж салгахад бэрх болоод байна. Уг номын зохиогч өөрийн арваад жил хүүхэдтэй ажилласан туршлага дээрээ үндэслэн хүүхэд хүмүүжүүлэх МАНЖИН арга номыг бичсэн. Өнөөгийн монгол хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг хүүхдийн нүдээр олж харан эцэг эхчүүдэд хэрэглэхэд ойлгомжтой, хүүхэдтэйгээ харилцахад дэвшил авчирах арга, аргачлалыг боловсруулсан юм. МАНЖИН арга гэдэг нь М-Магт, А-Анхаар, Н-Нээ, Ж-Жаргалтай дурсамж үлдээ, И-Итгэ, Н-Найзал гэсэн бүлэг аргачлалуудаас бүрдэнэ. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг аав, ээжээс гадна өвөө, эмээ, багш сурган хүмүүжүүлэгчид, ах, эгч гээд бүх хүний оролцох нарийн ажиллагаа юм. Манжингийн үлгэрээс бид бүгдээрээ хүчээ нэгтгэвэл чадахгүй зүйл, боломжгүй юм гэж байхгүй юм байна гэдгийг ухаарч өссөн. МАНЖИН аргыг тууштай хэрэглэж чадвал хүүхэд тань өөртөө итгэлтэй, аз жаргалтай, зөв хүн болов төлөвших юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
148
ISBN:
978-9919-24-863-5
Нийтлэгдсэн:
2021-10-20
Зохиолч:
Д. Наранцэцэг
Нийтлэгч:
Д.Наранцэцэг
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд