Их хайрын түүх

Ертөнцийн долоон гайхамшгийн нэг болон бичигдсэн хувиршгүй үнэнч хайрын билэг тэмдэг Таж Махалыг бариулсан Монгол угсааны хаан Шах Жаханы бодит амьдралаас сэдэвлэн бичсэн түүхэн роман. Хүн төрөлхтөний түүхэн дэх хүчирхэг гүрнүүдийн нэг болох Их Могул улсыг эмхлэн төвхнүүлсэн Монгол угсааны 6 их хааны нэг болох Шах Жахан хаан, Хатан Мумтаз Махал хоёрын ариун гэгээн хайрын тухай, амьдрал тэмцлийнх нь түүхийн тухай өгүүлнэ. Шах Жахан хааны хатан Мумтаз Махал перс гаралтай эмэгтэй байсан ба эр нөхрийнхөө үнэнч туслагч, шударга зөвлөгч байсан гэдэг. Тэрээр арван гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд аян замд, дайн тулаантай хүнд нөхцөлд арван дөрөвдэх хүүхдээ төрүүлэхдээ дөч хүрээгүй насандаа харамсалтайгаар амь насаа алдсан юм. Хаан хатныхаа дурсгалыг мөнхжүүлэхийн тулд түүнд зориулсан цагаан гантиг ордон бариулсан нь өдгөө Таж Махал нэрээр хүн төрөлхтөнд агуу хайрын билэг тэмдэг болон сүндэрлэж байдаг билээ. Бүтээлийг уншсан: МУСТА нэвтрүүлэгч Б. Гантигмаа

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

224

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-04-15

Зохиолч:

С. Батжаргал

Нийтлэгч:

С.Батжаргал

Аудио номын урт:

8цаг 12минут

Аудио номын хэмжээ:

338.3 MB

Унших хувилбар:
14,300₮
Сонсох хувилбар:
16,500₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!