Их хямралаас өмнө

Их хямралаас өмнө

Өрнийн философи сэтгэлгээ түүний охь шим болсон барууны Ардчиллын үзэл санаа түүний нийгмийн хөгжилд үзүүлэх нөөц боломж шавхагдаж, хүмүүст амьдрах, хөдөлмөрлөх урам зориг өгч чадахгүй болж, өнөөгийн өндөр хөгжсөн нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болсны улмаас дэлхий даяар улс төр нийгмийн хямралт үзэгдэл газар авч, дайн самуун тасралтгүй үргэлжилсээр байна. Ардчилал, эрх чөлөө гэх хэт туйлширсан хохирогч-хожигч бүхий шударга бус нийгмийн зохион байгуулалтын золиосонд дундаж давхраанд хамаарах иргэд хохирсоор байна. Жам ёсны нийгмийн тусын шалгарлыг улс төрийн эрх мэдлээр дамжуулан явцуу бүлэглэлийн эрх ашгийн үүднээс хааж боогдуулснаар нийгмийн жинхэнэ олонх болох дундаж давхрааг нийгмийн хуурамч олонх болох сонгуулийн олонхоор дамжуулан хохироох замаар улс орны хөгжил дэвшлийг гацаанд оруулдаг бохир технологийг хэрэгжүүлсний үр дүнд улс орон ба түүний иргэд ядууран хоосорч бусдад туслах чадваргүй хагас хүн, хагас улс болон хувирч байна Дээр дурдсан асуудлаас илүү олон бурангуй асуудлын уг мөн чанарыг нээн харуулах түүнийг засаж залруулахын тулд зөвхөн барууны философи сэтгэлгээгээр асуудлын шийдлийг хайхгүйгээр дорнын философи сэтгэлгээ, түүний дотор буддын философийн шинжлэх ухаанч чанарыг нээн харуулж түүний онол ойлголтуудыг орчин үеийн шинжлэх ухааны арга, загварчлалаар тайлбарлан шинжлэх ухааны эргэлтэд оруулах оролдлогыг энэхүү номдоо тусгасан болно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

238

ISBN:

978-9919-27-150-3

Нийтлэгдсэн:

2022-07-08

Зохиолч:

Б. Оюунсуртал

Нийтлэгч:

Б.Оюунсуртал

Унших хувилбар:
15,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд