
Илч бадарсан эeрэг үгийн охь
"Илч бадарсан эeрэг үгийн охь" ном нь эeрэг, сайхан, гэрэл гэгээ, урам итгэл, өөрийгөө олох, ойр дотны хүмүүсээ хүндлэх, өөрсдийн хэлний өвөрмөц сайхныг мэдрэх, биe биeдээ урам хайрлах санааг агуулсан. Бидний монголчуудын тархины эрчим сэргэхэд өв соёл, өөрийн оюун ухаанаа олоход "Үг" чухал суурьтай гэдгийг ойлгуулах. Амны билгээс ашдын билиг гэдэг үгийн агуулга нь сайн үг, сайхан өгүүлбэр хүнд бүтэн өдрийн магадгүй амьдралыг өөрчлөх алтан түлхүүр, илч гэрлийн үндэс юм гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Мөн ийм төрлийн орчуулгын ном зохиол байдаг бөгөөд өөрсдийн өвийг, үгийн хүчний ойлголтыг хамтатган ойлгосноор бидэнд өөрийн гэх өнгө төрхөө ойлгоход туслах нэгэн гүүр болж мэдэх талтай. Бидний өв соёл энгийн зүйлсдээ билэгдлийн ёс зүйгээр шингээж өгснөөрөө давуутай бөгөөд түүний нэг нь Үгийн хүч чадал, мөн сөрөг талтай маш сайн мэддэг байсны илрэл нь Оньсого, Зүйр цэцэн үгэнд шингэж ирсэн байдаг. Бид өөрсдийн үнэт авдраа судлах маш том орон зай байгаа бөгөөд монгол хүнийг монгол өв соёл, хүмүүжил, үг хэллэг, аварна. Талст эрдэнэ мэт эeрэг хандлагын элч гэрлийг түгээцгээe.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
978-9919-23-858-2
Нийтлэгдсэн:
2020-08-10
Зохиолч:
Я. Золбаяр
Нийтлэгч:
Я. Золбаяр
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд