
Жижиг бизнесийн жинхэнэ санаа
Боломжийн ашиг, орлого авчирдаг өөрийн гэсэн бизнестэй болох явдал бизнес эрхлэх чин хүсэл, бодол, сэтгэлтэй явдаг хэн хүний туйлын мөрөөдөл байдаг билээ. Гэвч хязгаарлагдмал боломж, төсөвтэй байх тохиолдолд та юу хийх ёстой вэ? Танд ямар нэгэн тодорхой төлөвлөгөө, зах зээлийн талаарх ойлголт байхгүй, бизнес төслийг эхлүүлэх, хэрэгжүүлэх талын нарийн ширийн асуудлыг мэдэхгүй бол хэрхэх вэ? Эдгээр болон бусад олон асуудлыг бага ч атугай шийдвэрлэх зорилгоор, амжилттай бизнес эрхлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх чинхүү хүсэлд тань дэм болох үүднээс миний бие Танд манай улсад хэрэгжүүлж болохуйц бизнесийн санаануудыг дэвшүүлэн гаргаж, аль чиглэлд хөгжүүлэх нь илүү дээр болох, хаанаас гарааны мөнгөө олох, ямар алдаануудыг гаргахаас зайлсхийх хэрэгтэйг ойлгуулахын тулд энэхүү эмхэтгэл номыг бичин хүргүүлж байгаа болно. Эл цуврал номын эхний ботид ямар ч туршлага үгүй бизнес эрхлэгчид санаа аван хэрэгжүүлж болохуйц маш энгийн бизнесийн загварууд болон шинэлэг, орчин үеийн шинэ технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг мөн багтаахыг хичээсэн болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
192
ISBN:
978-9919-0-0072-1
Нийтлэгдсэн:
2023-05-12
Зохиолч:
Э. Тамир
Нийтлэгч:
Э.Тамир
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд