Хүн, араатан, бурхад - Дөтгөөр хэсэг

Хүн, араатан, бурхад - Дөтгөөр хэсэг

Польшийн зохиолч, аялагч Антони Фердинанд Оссендовскийн 1920-1921 онд Монголоор явж байсан аян замын тэмдэглэл нь 1922 онд англиар бичигдэн АНУ-д хэвлэгдээд тэр дорхноо бестселлер болон, франц, герман зэрэг Европын бараг бүх хэл дээр хөрвүүлэгдсэнээр зохиогчийг нь “20-р зууны Марко Поло” хэмээн нэрлэх болсон. 1925 онд өөрөө орос хэл рүү буулган Эстонид хэвлүүлсэн. 1925-1940 онуудад уг номыг нь болон “Ленин” романыг нь Европын хэд хэдэн оронд шатааж байсан. “Хүн, араатан, бурхад”-даа зохиогч бээр Октябрийн хувьсгалаас зугтан 1920 оны намар Монгол руу орж ирээд нутаг орны гайхам сайхан байгаль, ард түмнийх нь ёс заншлыг нь нүдэнд буутал урнаар дүрсэлж, тэр цагийн Монголын улс төрийн байдалд хамгийн дэлгэрнгүй дүгнэлт өгч, Дилов хутагт, Дамбийжаа, Улиастайн сайд Чүлтэм бэйл, Заяын Гэгээн, Богд хаан, Жалханз хутагт, барон Унгерн, хурандаа Казагранди нартай удаа дараа уулзаж байснаа хүүрнэж, Монголын олон газраар явснаа адал явдалт хэлбэрээр бичсэнээс гадна, Шамбалын орны тухай дэлхийн уран зохиолд анхны уран төсөөллийг оруулж ирсэн байдаг. Уг ном нь хэвлэгдсэнээсээ хойш ЗХУ, Монгол зэрэг социалист орнуудад хориотой байсныг 1998 онд Ж.Нэргүй анх монгол хэлнээ буулгаж олны хүртээл болгосон.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2020-04-27

Зохиолч:

Ж. Нэргүй

Нийтлэгч:

Ж. Нэргүй

Аудио номын урт:

48.5 минут

Аудио номын хэмжээ:

44.4 MB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.