Хүүхэд ба Гэр бүл

Хүүхэд ба Гэр бүл

Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролоос гэр бүлийн эрхэм гишүүн – хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил хамаардаг. “Яасан нь мэдэгдэхгүй” уйлж, халуурч, өвдөж шаналсан хүүхдийн учрыг зөв олох амаргүй ч аливаа өвчин эмгэгийн нотолгоонд суурилсан орчин үеийн анагаах ухааны нэгдсэн нэг зарчмаар оношлон эмчлэх стандарт удирдамж даяарчлагдаж буйг баярламаар ололт гэлтэй. Үсрэнгүй хурдацтай хөгжиж буй салбарын нэг нь анагаах ухаан, түүнтэй хөл нийлүүлэн алхах нь түмэн олныхоо өмнө хүлээсэн эмч бидний үүрэг юм. Манай эцэг эхчүүд хүүхдийн өсөлт хөгжил, өвчин эмгэгийн талаар ямар шинж, зовиураар эмчид ханддаг, ямар асуудалд илүү дэлгэрэнгүй тайлбар авахыг хүсдэг, ямар буруу ойлголт, цуу яриаг засаж залруулах ёстой, өнөө цагт хүүхдийн анагаахын ямар ойлголт, зарчим /оношлогоо, эмчилгээ/ өөрчлөгдсөн, эцэг эхчүүдийн заавал мэдэж байх ёстой зүйлс зэргийг тунгаан анхны хэвлэлээ туурвив. Олон эцэг эхчүүдийн хүсэлтээр туурвисан энэхүү ном хэвлэгдэн гарч таны гар дээр очиж байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү ном нь хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг аав, ээж, өвөө, эмээ төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд санаа тавих хэн боловч уншиж судлахад зориулагдсан болно. Зөвөлгөө, мэдээллийг илүү ойлгомжтой хүргэх үүднээс номыг “Асуулт-Хариулт” хэлбэрээр бичиж холбогдох зургаар баяжуулан гол нэршлийг англи хэллэгээр хадаж өгсөн. Танай гэр бүлд болон үр хүүхдэд тань эрүүл энхийн нэгэн жаргаланг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн: Т.Навчаа: Хүүхдийн их эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор М.Түмэннасан: Хүүхдийн мэс заслын эмч, МУ-ын төрийн шагналт, АУ-ны доктор, Клиникийн профессор

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

6+

Хуудасны тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2018-10-03

Зохиолч:

Т. Навчаа

Нийтлэгч:

Т. Навчаа

Унших хувилбар:
11,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд