Кикигийн хүргэлтийн үйлчилгээ
Шулам болохоор бэлтгэгдэж буй Кики охин аливаа сорилтод үргэлж бэлэн байдаг. Тэр 13 нас хүрмэгцээ шулам болох эсэхээ шийдэн, шулмуудын уламжлал ёсоор гэрээсээ явж, нэг ч шулам амьдардаггүй хот, тосгоныг хайж олоод бие даан амьдрах ёстой билээ. Түүний шулмын онцгой ид шид энэ хотын хүмүүст аз жаргал авчирна хэмээн итгэж Корико нэртэй далайн эрэгт байрлах хотыг сонгон амьдрахаар болдог. Гэвч хотын иргэдийн түүнд итгэх итгэл нь төсөөлж байснаас бага байлаа. Аз болоход түүний хөгжилтэй, найдвартай Жижи муур түүнтэй хамт аялалд гарсан бөгөөд тэдний аялал төсөөлшгүй сонин содон үйл явдлаар дүүрэн ажээ. Бүтээлийг уншсан: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
8+
Хуудасны тоо:
200
ISBN:
978-9919-9983-1-8
Нийтлэгдсэн:
2023-03-10
Зохиолч:
Кадоно Ээко
Нийтлэгч:
“Эрдэмт Паблишинг” ХХК
Аудио номын урт:
4цаг 13минут
Аудио номын хэмжээ:
174.3 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд