Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?

Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?

Пүрэвмаа зохиолч хэдийгээр амжилтад хүрээгүй ч амжилтад хүрэх нь гарцаагүй гэдгийг хүн бүр мэддэг. Түүний тууштай зан, хөдөлмөрч гэдгийг уншигч бид мэднэ. Жил болгон гаргадаг бүтээл болгон нь бидний унших дуртай ном болсоор байдаг. Энэ удаад хэрхэн өдөр бүрийн тодорхой цагийг ажилдаа улайран зориулах вэ? Хэрхэн тууштай зан болон сэтгэлийн тэнхээгээ эрчимтэй байлгах вэ? Амжилтад хүрэхэд биднээс ямар ямар сонголтыг шаарддаг вэ гэх? мэт олон асуултын хариуг өчүүхэн зохиолч өөрийн даван туулсан туршлагаа ний нуугүй хуваалцлаа. Ирээдүйг минь бурхан шийдэхгүй өдөр тутмын хийж байгаа дадал зуршил минь шийднэ гэдэг итгэдэг хэмээн эрсхэн хэлэх тэрбээр үеийн залуус, эрхэм уншигчдадаа зориулан “Чамд жинхэнэ хүч гэж бий. Түүнийгээ ашигла. Үр дүн нь ийм гайхамшигтай” хэмээн дотоод хүч, тэнхээг тань сэрээх хувь хүний хөгжлийн ном бичжээ. Ажил амьдралын зорилгоо тодорхойлсон ч нэг л урамгүй санагдаж байна уу? Тэгвэл уг номыг уншиж хүн болж төрснийхөө хүч тэнхээг мэдрээрэй. Чиний төсөөлөмгүй их хүч дотор чинь байдаг. Уг ном чамд тэр хүчээ сэрээхэд тус болох нь гарцаагүй. Аудио бүтээлийн нийт урт: 6 цаг 52 минут Зохиолыг уншсан: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-9919-23-759-2

Нийтлэгдсэн:

2020-05-27

Зохиолч:

М. Пүрэвмаа

Нийтлэгч:

А. Пүрэвмаа

Аудио номын урт:

7.3 цаг

Аудио номын хэмжээ:

601.5 MB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.