Магистр, докторын судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Магистр, докторын судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Судалгааны бүтээл (өгүүлэл, магистрын тезис, докторын диссертац) дээр ажиллахад гурван зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй: 1) бүтэц, зохион байгуулалт, 2) агуулга, 3) бичлэгийн загвар. Дээрх гурван аспектыг ойлгомжтой, хүртээмжтэй болгох үүднээс гадаад, дотоодын судлаачдын бүтээлээс эшлэн, өөрийн гүйцэтгэсэн магистрын тезис, докторын диссертац, нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийг жишээ болгон баяжуулан тайлбарлав. Номыг таван бүлэгтэй бичсэн бөгөөд 1 дүгээр бүлэгт чанарын судалгааны онцлог, төрөл, чанарын өгөгдөл цуглуулах, өгөгдлийг задлан шинжлэх талаар авч үзсэн бол, 2, 3 дугаар бүлэгт магистр, докторын судалгааны ажлын ялгаа, онцлог, агуулга, бүтэц, зохион байгуулалтыг авч үзлээ. Сүүлийн хоёр бүлэгт (4, 5 дугаар) судалгааны ажлын бичлэгийн загварыг онцоллоо.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

200

ISBN:

9789919262181

Нийтлэгдсэн:

2022-06-30

Зохиолч:

С. Батдулам

Нийтлэгч:

С.Батдулам

Ижил төстэй номнууд