Мэргэжлээ сонгохуйн нууц

Мэргэжлээ сонгохуйн нууц

Амьдрал бол сонголт. Бид байнга сонголт хийдэг. Хүн бүрийн өмнө тулгардаг хамгийн хэцүү сонголт бол мэргэжил сонголт. Яагаад гэвэл бид мэргэжлээ сонгохдоо ирээдүйгээ бас сонгодог. Мэргэжил сонголт бол таны насан туршийн амьдралын чинь учир утга, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх хамгийн чухал хариуцлагатай алхам юм. Хvн идэвхитэй амьдралынхаа 40 гаруй жилийг ажлын байранд өнгөрvvлдэг. Гэвч маш олон сурагчид мэргэжлээ бие даан сонгож чаддаггүй. Хэрэв та өөрөө сонголт хийхгүй бол хэн нэгэн таны өмнөөс сонголт хийх л болно. Бид мэргэжлээ сонгохдоо бие даан шийдвэр гаргадаг байх ёстой. Бид бүгд өөрийгөө бусдаас илүү сайн мэддэг гэж боддог боловч өөрөө өөртөө “танихгүй хүн” шиг байдаг. Яагаад гэвэл хүн бүр өөрийгөө танин мэдэх аялалд гардаггүй, “өөрийнхөө талаарх мэдээлэл” цуглуулдаггүй, яг одоогийн нөхцөл байдалдаа задлан шинжилгээ хийдэггүй учраас тэр. Хүмүүн бид өөрөө өөрийгөө насан туршдаа хайсаар ирсэн. Бид өөрөө өөрийгөө хайна гэдэг нь өөрийнхөө дотор байгаа “алтны орд”-оо илрүүлэхтэй яг адилхан. Өөрийгөө зөв танин мэдэж өөрийнхөө дотоод нөөц боломжуудаа мэдсэнээр л мэргэжлээ зөв сонгодог.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

200

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-01-14

Зохиолч:

Ц. Рэгзэнбазар

Нийтлэгч:

Ц.Рэгзэнбазар

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.